Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 4-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 4-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-05-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 4-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 7.3-10.5 градус дулаан, бусад нутгаар 0.3-6.5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 29, Тоорой, Алтайд 27, Бигэр, Дарив, Төгрөг 25, Хөхморьт, Халиунд 24, Жаргаланд 22 градус дулаан, бусад сумуудад 13-21 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Жаргалан, Цогт, Тонхил, Есөнбулагт -12, Бугат, Хөхморьт, Баян-Уул, Тайширт -10, Дэлгэр, Гуулин, Цээлд -9, Чандмань, Даривт -8 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 12-19 градус дулаан, бусад нутгаар 1-9 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 58, Алтай, Тооройд 52, Даривт 50, Цээлд 48, Тонхилд 47, Баян-Уул, Бигэрт 46 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Жаргаланд -17, Гуулинд -15, Баян-Уулд -14, Тонхил, Бугатад -13, Цогт, Есөнбулагт -12, бусад сумуудад -3-11 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Чандманьд 33.3 мм, Жаргаланд 21.0 мм, Бигэрт 19.2 мм, Цогтод 15.4 мм, Тооройд 15.0 мм, Дэлгэрт 14.7 мм, Есөнбулагт 11.9 мм, Баян-Уулд 11.8 мм, Гуулин тосгон 9.4 мм, Тайширт 8.0 мм, Халиунд 4.1 мм, Төгрөгт 3.6 мм, Цээлд 2.9 мм, Тонхилд 2.7 мм, Хөхморьтод 1.4 мм, Даривт 1.0 мм, Шаргад 0.8 мм, Бугатад 0.3 мм хур тунадас орсон байна. Харин Алтай сумд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Есөнбулагт 27 м/с, Шаргад 24 м/с, Тонхил, Бугатад 22 м/с, Тоорой, Дэлгэрт 20 м/с, Хөхморьтод 18 м/с, бусад сумуудад 10-17 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 2-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн Алтай, Есөнбулаг, Тонхил, Тоорой, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Тайшир, Дарив, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Халиун, Шарга сумуудад бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат эхэлж байна. Харин Бугат, Цогт, Цээл, Чандмань сумуудад ургамал цухуйгаагүй байна.
Ургацын мэдээ: Тоорой тосгонд 0.1 ц/га ургац тодорхойлсон байна.
Малын хорогдлын мэдээгээр: Энэ 4 дүгээр сарын байдлаар Тайширт 19805, Чандманьд 9070, Цогтод 5127, Гуулинд 4889, Дэлгэрт 3223, Жаргаланд 2153, Баян-Уулд 1158, Халиунд 864, Цээлд 294, Шаргад 288, Төгрөгт 100 толгой мал, нийт Говь-Алтай аймгийн хэмжээнд 46971 толгой мал хорогдсон гэсэн мэдээ ирсэн байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /